• Хяналт Баталгаажуулалт

Хяналт Баталгаажуулалт

 

Бүх бизнесүүд өөрийн засаглалын зорилгоор эрсдэлээ үр дүнтэй удирдаж байгаа гэсэн баталгаажуулалтыг хүсдэг. Мөн үйлчилгээний байгууллагууд өөрсдийн харилцагчид болон боломжит харилцагчдад найдаж болох эсэхийг тодорхойлохын тулд тэднээс хяналтаа баталгаажуулахыг шаарддаг. Олон улсын бизнесийн хувьд толгой компани нь бусад улсад үйл ажиллагаа явуулж буй салбаруудаасаа ийм төрлийн баталгаажуулалт шаарддаг байж болно.

Хамгийн түгээмэл ашиглагддаг баталгаажуулалтын стандартад SSAE16, ISAE3402 ба AAF 01/06 багтана. Үйлчилгээний байгууллагууд тендерт оролцогч байгууллагуудаас эдгээр стандартуудын аль нэгийн дагуу баталгаажуулалтын тайланг шаардах нь түгээмэл болж байна.

 

БДО-ын Эрсдэл ба Зөвлөх Үйлчилгээний мэргэжилтнүүд глобал хяналтын баталгаажуулах үйлчилгээг дотоод хяналтын бүтцийн загвар ба үйл ажиллагаанд хараат бус баталгаажуулалт ба зөвлөгөө өгөх замаар гүйцэтгэдэг.

Хяналтын баталгаажуулалт нь бодитой өрсөлдөхүйц давуу тал олгодог бөгөөд сайтар боловсруулсан хяналтын үйл ажиллагааг баталгаажуулснаар бизнесийг өрсөлдөгчдөөс нь онцлон харуулах боломжийг бий болгодог.