Бидний Түүх

БДО-ийн Монгол дахь оффис 2012 оны 12 сард Улаанбаатар хотноо БДО Монгол Нэртэйгээр Монгол улсын аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний салбарт  15 жилийн туршлагатай Итгэлт-Аудит ХХК-ийн суурин дээр үүсгэн байгуулагдсан. Манай компани нь чиглэл чиглэлээр мэргэшсэн зэрэг, цолтой 5 партнер, 40 орчим мэргэжилтнүүд бүхий чадварлаг багийн шилдэг туршлага, мэдлэгээр дамжуулан үйлчлүүлэгчдийн бизнесийг дэмжин туслаж ажилладаг. Бид үйлчлүүлэгчидтэй илүү ойр дотно харилцахыг эрхэмлэж, тэдэнд тулгарсан асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэхэд нь туслан ажилладаг.

БДО Монгол нь аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ болох БДО Глобалын гишүүн байгууллага юм.