Танийг илүү хэрэгтэй мэдээллээр хангах зорилгоор энэ сайт күүки ашигладаг. Энэ сайтад нэвтэрснээр та күүки ашиглахыг зөвшөөрч байна. Бидний ашигладаг күүкиний талаар болон түүнийг хэрхэн устгаж болох талаар НУУЦЛАЛЫН БОДЛОГО-оос уншина уу.

НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛ

 

БДО Монгол нь Их Британийн Нэгдсэн Вант улсын БДО Интернэшнл Лимитедийн гишүүн бөгөөд БДО нэрийн дор мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээний бие даасан гишүүн байгууллагуудын нэг юм.

БДО нь хараат бус нягтлан бодох бүртгэл, татвар, зөвлөх үйлчилгээний фирмүүдийн олон улсын сүлжээ (“БДО сүлжээ”) ба БДО нэрийн дор мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг(“БДО гишүүн фирмүүд”). БДО Интернэшнл Лимитед нь Их Британийн Нэгдсэн Вант улсын хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд БДО сүлжээний толгой байгууллага юм.

БДО Интернэшнл Лимитед болон гишүүн фирмүүд нь тусдаа хуулийн этгээдүүд бөгөөд аль нэгнийхээ аливаа үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. БДО сүлжээний дүрэм журам, зохицуулалтад БДО Интернэшнл Лимитед болон гишүүн фирмүүдийн хооронд агентын болон нөхөрлөлийн ямар нэгэн харилцааг тусгаагүй.

Энэхүү хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдэл (цаашид “Мэдэгдэл” гэх) нь зөвхөн БДО Монголын (цаашид “бид”, “бидний”, “манай”, эсвэл “БДО” гэх) www.bdo.mn цахим хуудсанд хамаарах бөгөөд БДО-ийн бусад байршлууд дах тусдаа цахим хуудаснуудад хамаарахгүй.

www.bdo.mn цахим хуудсаар дамжин чиглэгдэж буй бусад орны эсвэл тодорхой нэг цахим хуудаснууд нь тухайн БДО гишүүн фирмийн болон холбогдох байгууллагын удирддаг цахим хуудас бөгөөд БДО хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу. Энэ цахим хуудастай холбоотой тийм цахим хуудаснууд болон бусад цахим хуудаснууд нь энэхүү мэдэгдлээр зохицуулагдахгүй болно. Өөрийн хувийн мэдээллээ ил болгохдоо тухайн цахим хуудаснуудын хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдэлтэй танилцахыг бид зөвлөж байна.

 

Бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?

www.bdo.mn цахим хуудсанд хандахад бид ямар нэгэн бүртгэл шаарддаггүй, гэхдээ хэрвээ та www.bdo.mn -ийн санал болгож буй ямар нэгэн үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцоход тухайн үйлчилгээг танд хүргэхэд бидэнд шаардлагатай мэдээллийг бид танаас цуглуулдаг. Бүртгэлд шаардлагатай мэдээллийг өгч чадахгүй байх нь танд хүргэх үйлчилгээг удаах, зогсооход хүргэж болзошгүй.

Бидний цуглуулдаг мэдээллийн төрлүүд:

  • Холбогдох мэдээлэл: нэр, албан тушаал, имэйл хаяг, ажил олгогчийн нэр, утасны дугаар гэх мэт
  • Бидний үзүүлдэг үйлчилгээтэй холбоотой мэдээлэл: таны хүсэлт, асуулт, санал, гомдол гэх мэт

 

Техникийн мэдээлэл

Таныг энэ цахим хуудсанд зочлоход, бид IP (интернэт протокол) хаяг, www.bdo.mn -д зочилсон хуудаснуудын мэдээлэл, веб дээр зочилсон бусад хуудаснууд, мөн www.bdo.mn -д хандахдаа ямар хөтөч ашигласан зэрэг техникийн мэдээллийг цуглуулж болно.

Энэхүү цахим хуудас нь цахим хуудасны үр ашигт байдлыг хэмжих, сайжруулах, цахим хуудсыг удирдлагаар хангах сервер дэх асуудлуудыг тодорхойлох, цахим хуудасны түгжрэл хаана бий болж байгааг тогтоох, хэрэглэгчдээ тодорхойлох, таних зэрэг зорилгоор стандарт интернэт бүртгэл болон техникийн мэдээллийг цуглуулдаг. Мөн бид www.bdo.mn -аар дамжуулан цахим хуудасны хэрэглээний үйл ажиллагаанууд болон чухалчилж буй хэсгүүд зэрэг хүн ам зүйн эсвэл профайлын мэдээлэл цуглуулж болно. Энэ мэдээллийг цуглуулахдаа бид күүки буюу “cookies” ашигладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Күүки журмаас харна уу.

 

Бид хэзээ хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?

Дараах нөхцөлүүдэд бид таны хувийн мэдээллийг цуглуулдаг:

  • Манай аль нэг мэдээллийн хэсгийг байнга мэдээлэл хүлээж авахаар дагахад
  • Манай аль нэг блогийг байнга мэдээлэл хүлээж авахаар дагахад
  • Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлэхэд
  • Ямар нэгэн хэлэлцүүлгийн форумд оролцоход
  • Дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бидэнтэй холбогдоход

Таны хүсэлтэд хариулах, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний мэдээллийг бид цуглуулдаг. Мэдээллийг заавал шаардлагатай эсвэл сайн дурын аль нь болохыг тодотгосон байна. Бид зөвхөн таны хүсэлтэд хамгийн тохиромжтой хариултыг өгөх боломжийг бий болгох зорилгоор нэмэлт мэдээлэл шаардана.

 

Бид таны хувийн мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Бид дараах зорилгоор хувийн мэдээллийг ашиглана:

  • Манай үйлчилгээг ашиглах эсвэл биднээс мэдээлэл авах хүсэлт гаргахаар бүртгэл үүсгэхэд таныг таних, профайл үүсгэх
  • Манай үйлчилгээнд хандах / бидэнтэй холбогдоход таныг таньж баталгаажуулах
  • Үйлчилгээ болон мэдээлэлтэй холбоотойгоор тантай холбогдох
  • БДО-ийн цахим хуудас ашиглах нөхцөл шаардлагуудыг биелүүлэх Вебсайт ашиглах нөхцөл
  • Таны цахим хуудасны хэрэглээний мэдээлэлд шинжилгээ хийж, хүмүүст хэрхэн манай цахим хуудсыг ашиглаж байгааг ойлгож, үйлчилгээгээ илүү сайжруулах, таны хэрэгцээнд нийцүүлэх, илүү тухайн хэрэглэгчид тохирсон болгох
  • Таны санал хүсэлтүүдэд хариу өгөх
  • Хуулийн болон зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой саналууд болон маркетингийн зорилгоор холбогдох (та маркетингаас татгалзаагүй эсвэл хуулиар хориглоогүй бол)
  • Таны хүлээн авч байсан мэдээлэл, үйлчилгээний мэдээлэлд шинжилгээ хийснээр танд зориулсан маркетингийн мэдээллийг илүү сонирхолтой, илүү хамааралтай болгох, сонирхож болох мэдээллүүдийг санал болгох
  • Шаардлагатай тохиолдолд хуулийн дагуух эрхээ эдлэх, жишээ нь, хууль зөрчиж буй үйлдлийг илрүүлэх

Таны хувийн мэдээллийг ашиглахдаа бид хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэлүүдийг баримтлах ёстой. Ихэнх тохиолдолд дараах үндэслэлүүдийн аль нэг нь байна:

  • www.bdo.mn -ийн хэрэглэх нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэх Вебсайт ашиглах нөхцөл
  • Өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлын үүднээс, жишээлбэл, та хэрхэн манай цахим хуудас болон үйлчилгээг ашиглаж байгааг ойлгож, шинэ үйлчилгээг бий болгоход мэдлэг мэдээлэл болгох. Бид өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс таны хувийн мэдээллийг ашиглахдаа таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зохих хамгаалалтуудыг хийж, бидний хууль ёсны эрх ашиг таны ашиг сонирхол болон үндсэн эрх, эрх чөлөөнөөс хэтрэхгүй байхад анхаарна.
  • Хуулиар шаардсан тохиолдолд бид таны зарим төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглахдаа таны зөвшөөрөл мэдэгдлийг авна (жишээлбэл, шууд маркетингийн үйл ажиллагаа, күүки болон мөшгөх технологиуд ашиглахдаа). Таны хувийн мэдээллийг ашиглах зорилгоор зөвшөөрөл мэдэгдэл авахаар асуухад, та хэзээ ч энэ мэдээллийн төгсгөл дэх холбоо барих мэдээллийн дагуу бидэнтэй холбогдож татгалзаж болно.

 

Таны ямар эрхтэй вэ?

Хуулийн дагуу та өөрийн хувийн мэдээлэлтэй холбоотойгоор тодорхой эрхүүдтэй. Үүнд: www.bdo.mn дээр бидний ашиглаж болох өөрийн мэдээлэлд хандах хүсэлт гаргах, өөрийн мэдээллийг шинэчлэх, засах, хувийн мэдээллээ хэрэглүүлэхийг хязгаарлах, татгалзах, хувийн мэдээллээ ашиглаж болох электрон хэлбэрээр хүлээн авах, гуравдагч талд дамжуулах, системээс хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах зэрэг багтана.

Эдгээр хүсэлтүүдээ та [email protected] хаягаар имэйл илгээж гаргаж болох ба бид бүх хүсэлтүүдийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Хэрвээ та ирээдүйд маркетинг, сурталчилгааны имэйл хүлээн авахаас татгалзах хүсэлтэй байвал [email protected] хаяг руу имэйл жагсаалтаас хасуулах хүсэлтэй имэйл хаягаа бичин илгээж болно. Гэсэн хэдий ч маркетинг, сурталчилгааны имэйл хүлээн авахаас татгалзах сонголт нь та бидний одоогийн бизнесийн харилцаатай холбоотойгоор имэйл болон бусад хэлбэрээр холбогдоход хориг болохгүй.

 

Бид таны мэдээллийг гуравдагч талд дамжуулах уу?

Бид таны санал хүсэлтүүдийг шийдвэрлэх, энэ цахим хуудсыг ажиллуулах, бусад бизнесийн үйл ажиллагааны зорилгоор (жишээ нь, маркетинг төсөл хэрэгжүүлэх, дата баазыг хариуцах, имэйлийг үйлчилгээг дэмжих, мэдээлэлд шинжилгээ хийх гэх мэт) бусад компаниуд болон хувь хүмүүстэй гэрээ хийж болно. Бид тэдгээр байгууллагуудад тухайн зорилгоор бидний өмнөөс таны хувийн мэдээлэлд хандах эрхийг өгч болно. Мөн бид БДО сүлжээний бусад гишүүн фирмүүдтэй таны хувийн мэдээллийг хуваалцаж (жишээ нь, харилцагчийн талаарх ойлголт, үйлчилгээг оновчтой байлгах зорилгоор) болох ба энэ нь таны хувийн мэдээллийг цуглуулсан зорилгын дагуу байна.

Шүүхийн шийдвэр, зарлан мэдэгдэл, мөрдөх ажиллагаа болон бусад хуулиар зөвшөөрсөн, шаардсан үйл ажиллагааны тохиолдолд хувийн мэдээллийг ил болгож болно.

Бид гуравдагч талын маркетингийн зорилгоор мэдээлэл хуваалцдаггүй ба гуравдагч талын өмнөөс имэйл илгээдэггүй.

Бид худалдах, нэгдэх, удирдлага өөрчлөгдөх, хөрөнгө шилжүүлэх, компанийг дахин зохион байгуулах эсвэл хөрвөх (дахин зохион байгуулах үйл ажиллагаа) үйл ажиллагааны үр дүнд таны хувийн мэдээллийг дахин зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гуравдагч талд шилжүүлж, худалдаж эсвэл хүлээлгэн өгч болно.

 

Бид таны мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ?

Бид тантай харилцаатай байх хугацаанд таны хувийн мэдээллийг хадгална. Бидний харилцаа дуусмагц дараах зорилгуудаар таны хувийн мэдээллийг тодорхой хугацаанд хадгална. Үүнд: бизнесийн үйл ажиллагааны бүртгэлээ шинжилгээний болон аудитын зорилгоор хадгалах, хуулийн дагуу бүртгэл хадгалах шаардлагыг даган мөрдөх, хуулийн нэхэмжлэлийг гаргах, хамгаалах, аливаа гомдлыг шийдвэрлэх.

Эдгээр зорилгоор таны мэдээлэл шаардлагагүй болсон үед бид мэдээллийг устгана. Хэрвээ техникийн шалтгаанаар системээс бүрэн устгагдах боломжгүй аливаа мэдээллийг цаашид ашиглагдахгүй байлгах зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

 

Таны мэдээлэл аюулгүй эсэх?

Бид хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, өөрчлөх, устгахаас хамгаалах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн технологийн стандарт, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хэрэгжүүлдэг. Бид бүх ажилтан, удирдлагуудаа хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, зөвхөн эрх бүхий мэргэжилтнүүд мэдээлэлд хандах эрхтэй байхаар зохицуулдаг.

 

Олон улсын шилжүүлэг

Бид www.bdo.mn хуудсаар танд үйлчилгээ хүргэхийн тулд таны хувийн мэдээллийг гадны улс руу, тэр тундаа Европын холбооноос бусад улс руу дамжуулах хэрэгцээ үүсч болох ба тухайн улс нь Европын мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуух хамгаалалттай ижил хэмжээний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байж болно. Таны хувийн мэдээллийг олон улсад дамжуулах тохиолдолд, бид холбогдох хуулийн дагуу мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зохих алхмуудыг хэрэгжүүлнэ. Бид таны хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан холбоо барих мэдээллээр хандан авч болно.

 

Хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдлийг шинэчлэх

Хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдлээ бид тодорхой давтамжтайгаар шинэчлэн. Мэдэгдлийг хамгийн сүүлд хэзээ шинэчилгэснийг та шинэчлэгдсэн огнооноос харах боломжтой. Энэхүү мэдэгдлийн нэмэлт өөрчлөлтүүд нь нийтлэгдсэнээсээ хойш хүчин төгөлдөр байна.

 

Холбоо барих

Таны хувийн мэдээллийг бид хэрхэн ашиглаж буйтай холбоотой аливаа санал хүсэлтээ өөрийн амьдарч, ажиллаж буй эсвэл гомдол гарсан газрынхаа харьяалагдах мэдээлэл хамгаалах байгууллагад хандаж болно.

Энэхүү Хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдэл болон БДО-ийн журамтай холбоотой асуулт байвал та [email protected] хаягаар холбогдоно уу.

 

Күүки Мэдэгдэл

Энэхүү цахим хуудас нь БДО сүлжээний болон дэлхий даяарх БДО гишүүн фирмүүдийн үзүүлж буй мэргэжлийн үйлчилгээ, шийдлүүдийн талаар ерөнхий мэдээлэл хүргэх зорилготой.

Бид энэ цахим хуудасны хэрэглэгчдээс автоматаар болон www.bdo.mn дээр форм бөглөх зэрэг та бидэнд мэдээллээ өгөхөөр шийдсэн тохиолдолд мэдээллийг цуглуулдаг. Энэхүү мэдээллийг нууцлалтайгаар Хувийн мэдээллийн нууцлалын мэдэгдлийн дагуу зөвхөн БДО ашигладаг.

Бид таны тухай мэдээллийг хадгалах, заримдаа мөшгөх зорилгоор күүки ашигладаг.

 

Күүки

Күүки бол таныг цахим хуудас болон аппликейшнд хандахад таны гар утас эсвэд компьютерт татагддаг жижиг текст файл юм. Дараа нь таны цахим хөтөч (Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome гэх мэт) эдгээр күүкиг хуудас болон аппликейшн руу хандалт бүрт буцаан илгээж, ингэснээр таныг эргэн таньж, танд тохирсон эсвэл сонирхдог зүйлсийг санадаг. Күүки нь таны системийг гэмтээхгүй. Та хөтчөө рисет хийж, күүкигээс татгалзах эсвэл күүки тан руу илгээгдэхэд мэдэгдэл авч болно.

Цахим хуудсыг ашиглах таны туршлага болон танд зориулсан үйлчилгээгээ сайжруулах үүднээс бид системийн удирдлага, цахим хуудасны аналитикийн зорилгоор бид күүки ашигладаг. Ингэснээр цахим хуудасны өөр өөр хэсгүүдэд зочилж буй хэрэглэгчдийн тоон мэдээллийг бидэнд өгдөг.

Энэхүү мэдээллийг БДО гуравдагч талтай хуваалцдаггүй. Бидний ашигладаг күүки нь нэр, хаяг зэрэг эмзэг мэдээллийг хадгалдаггүй, зөвхөн хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах цахим хуудас дах зан төлөвийг харах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч та цахим хуудаснаас күүкиг арилгах, устгах, блоклохыг хүсвэл хөтөч дээрээ үүнийг хийх боломжтой. Хөтөч бүр өөр учраас тухайн хөтчийнхөө “Тусламж” цэсээс күүкигийн сонголтоо хэрхэн өөрчилдгийг шалгана уу.

 

Күүкигээ хэрхэн хянах вэ?

Танд күүкигээ хянах, удирдах олон хувилбарууд байх ба дор дэлгэрэнгүй дурдлаа. Таны хийсэн тохиргооны өөрчлөлт нь зөвхөн www.bdo.mn хуудсанд нөлөөлөхгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр өөрчлөлтүүд нь таны хандах бүх цахим хуудаснуудад ижил үйлчлэх болно (хэрвээ та тодорхой нэг цахим хуудаснаас күүкиг блоклохоор сонгоогүй л бол).

 

Хөтөч дээрх күүкиг удирдах

Сүүлийн үеийн ихэнх хөтчүүд танд дараах боломжуудыг олгоно:

  • Ямар күүкинүүд байгааг харах, тэднийг нэг нэгээр нь устгах
  • Гуравдагч талын күүкиг блоклох
  • Тодорхой цахим хуудаснуудаас күүкиг блоклох
  • Тохируулагдсан бүх күүкиг блоклох
  • Хөтчөө хаахад бүх күүкиг устгах

Хэрвээ та күүкиг устгавал таны ямар нэгэн сонголт, сонирхол бүхий мэдээлэл алдагдана гэдгийг анхаарна уу. Үүнд күүкигээс татгалзах ч гэсэн багтах ба үүнийг тохируулж өгөх шаардлагатай. Мөн, хэрвээ та күүкинүүдийг бүр мөсөн блокловол ихэнх цахим хуудаснууд хэвийн ажиллахгүй бөгөөд энэ цахим хуудасны зарим үйл ажиллагаа огт ажиллахгүй.

 

Аналитик күүкиг удирдах

Таны цахим хуудас дах танигдахгүй болгосон үзэх үйл ажиллагааг бүртгэдэг аналатик күүкиг зогсоох боломжтой. www.bdo.mn нь Google Analytics ашигладаг бөгөөд та Google Analytics opt-out хуудсанд хандаж, күүкигээс татгалзаж болно. Ингэснээр таныг Google Analytic хуудас руу чиглүүлж, “no thanks” күүкиг үүсгэдэг бөгөөд ингэснээр тухайн гуравдагч талын тохируулсан бүх күүкиг зогсооно гэдгийг анхаарна уу.

 

Күүки болон хэрхэн удирдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Та күүкинүүд болон тэдгээрийг хэрхэн удирдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг aboutcookies.org* хуудаснаас авна уу.

*Бид аливаа цахим хуудасны агуулгад хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.

Сүүлд шинэчилсэн огноо: 05/17/2021