• Санхүүгийн Тайлагнал

Санхүүгийн Тайлагнал

 

БДО ХХК –ны тусгай шинжээчид нь хууль зүйд нийцсэн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн мэдээ мэдээлэлд анхааран ажилладаг. Бид таны хүсэл зорилгод нийцсэн мэдлэг, туршлагатай, иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Бид өөрсдийн мэдлэг туршлага дээр үндэслэн та бүхний бэлтгэсэн иж бүрэн нягтлан бодох бүртгэлийн стандарт болон хууль зүйд нийцсэн тусдаа болон группын нэгтгэсэн санхүүгийн тайлангуудыг эргэн хянаснаар, хөндлөнгийн хяналтын дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналтын чухал харилцааг бий болгохоос гадна зөвхөн таны хэрэгцээнд нийцүүлсэн чанартай, шинэ арга барил бүхий үйлчилгээг хүргэх болно. 

Манай баг хамт олон Монгол болон бусад улс орны бизнесийн үйл ажиллагаанд тохируулан танд шаардлагатай байгаа жилийн эцсийн болон тайлант жилийн турш дахь санхүүгийн тайлан, мэдээлэлтэй холбоотой иж бүрэн туслалцааг үзүүлэн ажиллаж байна.