• Дотоод Аудит

Дотоод Аудит

 

Дийлэнх аж ахуйн нэгжийн хувьд дотоод аудитын зарим хэсгийг эсвэл бүхэлд нь гуравдагч этгээдээс авах нь илүү үр дүнтэй байдаг.

Монгол улсад мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох БДО-д дотоод аудитын цогц үйлчилгээ үзүүлэх чадвар, чадамж бий. БДО-ын мэргэжилтнүүдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлэх замаар цуглуулсан олон төрлийн мэдлэг, туршлага бий: 

  • Эрсдэлд суурилсан аудитын төлөвлөлт
  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Даган мөрдөлтийн аудит
  • Үйл ажиллагааны аудит
  • Мэдээллийн технологийн аудит
  • Гүйцэтгэлийн аудит
  • Шинжилгээ.

Бидний үзүүлэх үйлчилгээ мөн үйлчлүүлэгчийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Аудит ба Эрсдэлийн Хороо болон Гүйцэтгэх Удирдлагад дараах дэмжлэгийг үзүүлнэ:

  • Дотоод аудитын хэлтсийг анх удаа үүсгэн байгуулах
  • Дотоод аудитын хэлтэст хараат бус үнэлгээ, шалгалт хийх
  • Аудит ба Эрсдэлийн Хороонд зөвлөгөө өгөх.