• Аудит Ба Баталгаажуулалт

    Ил Тод. Тодорхой. Итгэлтэй.

АУДИТ БА БАТАЛГААЖУУЛАЛТ

Таны бизнес зөвхөн баланс ба орлогын тайлангаар хязгаарлагдах ёсгүй тул манай мэргэжлийн баг таны шаардлагыг хангасан чанартай үйлчилгээгээр хангана. 

Бид БДО Интернэйшнлээс гаргасан аудитын арга хандлагыг ашиглан санхүүгийн тайлангийн хараат бус аудитын үйлчилгээ, нягтлах ажлын үйлчилгээ үзүүлэхээс гадна дотоод хяналт,  бизнесийн системийг сайжруулах зөвлөгөө өгнө.

Бид мөн санхүүгийн тайлагналын стандартуудын шаардлагуудыг тайлбарлаж, хэрэгжүүлэх чадвар ба туршлага бүхий нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийг санал болгодог.

Мөн БДО арга хандлага нь ямар ч төрлийн бизнест үнэ цэнэ нэмдэг. Бидний үйлчилгээ үзүүлдэг салбар ба бизнесийн төрлүүд гэр бүлийн компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани ба хөрөнгийн биржид бүртгэлтэй компани хүртэл өргөн хүрээг хамарсан.

Бидэнд Монгол дахь хамгийн том аудитын багуудын нэг байгаагаас гадна дэлхий дахинд тархсан экспертийн сүлжээ бий. Та дэлхийн хаана ч байсан БДО-ын аудитын мэргэжилтнүүд танд үйлчилгээ үзүүлэхэд байнга бэлэн байна.

Үйл Явдал, Вебинар + Бусад

Үйл явдал
  • Төлөвлөсөн үйл явдал байхгүй
Бүх үйл явдлыг харах
Вебинар
  • Төлөвлөсөн вебинар байхгүй байна
бүх вебинарыг харах

БДО-ын бусад үйлчилгээтэй танилцах