• Хууль Тогтоомжийн Дагуу Тайлагнал

Хууль Тогтоомжийн Дагуу Тайлагнал

 

Хууль тогтоомж, дүрэм журмыг нарийвчлан даган мөрдөхөд олон төрлийн хүндрэл үүсдэг. Үүнийг бүрэн даган мөрдөхөд сайн засаглал, зорилго зорилтууд хоорондоо сайтар нийцсэн байх, эрсдэлийн удирдлага болон санхүүгийн ба санхүүгийн бус тайлагнал зэрэг шаардлагатай байдаг.

 

БДО танд хэрхэн тусалж чадах вэ?

Бид тусгай зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд үйлчилгээ үзүүлж байсан арвин туршлагатай бөгөөд салбар бүрд мэргэшсэн мэргэжилтнүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хууль зохицуулалттай холбоотой эрсдэлийг удирдахад туслахын тулд бид зөвлөх болон баталгаажуулах үйлчилгээ үзүүлэх чадвар, нөөц бололцоог БДО санал болгож байна.

БДО-с үйлчилгээ авсны давуу талууд:

  • Өнөөгийн болон ирээдүйн хууль зохицуулалтын шаардлагуудын талаар мэргэжлийн ойлголттой
  • Хууль зохицуулалтын шаардлагуудыг хангасан гэсэн баталгаа
  • Хууль зохицуулалт ба санхүүгийн тайлагналын хараат бус баталгаажуулалт – үүнд хууль зохицуулалтын тайлагнал болон нийцлийн аудит багтана
  • Зохих корпорацийн засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
  • Нийцлийн явц, дотоод хяналт болон тайлагналын чанарт хяналт тавина
  • Бүх салбарууд дахь хууль зохицуулалтын орчинд зөвлөх ба баталгаажуулах үйлчилгээ үзүүлж байсан туршлага.