Харилцан Тохиролцсон Горим
Нарийн түвэгтэй бүтэц, ажил гүйлгээ бүхий компаниудын хувьд тулгарсан чухал асуудлуудаа зөв шийдвэрлэж бүртгэж байгаа эсэх талаар баталгаажуулалт авахыг ихэвчлэн хүсдэг.
Ийм тохиолдолд аудит эсвэл бусад албан ёсны баталгаажуулах үйлчилгээнүүд тохиромжгүй байх тохиолдол гардаг ба энэ үед бид “харилцан тохиролцсон горим” гэрээт ажлыг санал болгодог. Энэ хэлцлийн дагуу бид таны баталгаажуулалт авахыг хүсэж буй чухал асуудлуудыг тусгайлан шалгах ажил гүйцэтгэдэг.
Зөвхөн таны шаардлагатай гэж үзсэн хэсгүүдэд төвлөрөн ажиллаж, түүнд чиглэсэн нарийн үр дүн болон шийдлийг санал болгодгоороо “Харилцан тохиролцсон горим” гэрээт ажил нь давуу талтай. Энэ ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж бидэнтэй холбоо барина уу.