• Дотоод Аудит

Дотоод Аудит

 

Хамгийн сайн дотоод аудитын үйлчилгээ нь зөвхөн Аудитын Хороогоор дамжуулан Зөвлөлд баталгаа өгөх бус байгууллага даяар үнэ цэнэ нэмж байдаг. Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт нь үр дүнтэй байна гэсэн баталгаажуулалт бидний үзүүлэх үйлчилгээний үндсэн зорилго байх хэдий ч БДО-ын дотоод аудитын үйлчилгээ нь Гүйцэтгэх Удирдлага ба Зөвлөлд шинэ санаа, инновацийг санал болгож, үйлчлүүлэгч байгууллагад зорилгодоо хүрэхэд нь туслах зорилготойгоор ажилладаг.

 

Таны бизнес том эсвэл жижиг эсэхээс үл хамааран бид тохирох дотоод аудитын үйл ажиллагааг дараах үе шатын дагуу боловсруулан, гүйцэтгэдэг:

  • Байгууллага дахь эрсдэлийн үнэлгээ гүйцэтгэх;
  • Стратегийн дотоод аудитын хөтөлбөр боловсруулах;
  • Илрүүлэлтийн талаар удирдлага, зөвлөл болон бусад талуудад тайлагнах.

Бид зөвхөн асуудал илрүүлж ажилладаггүй ба үйлчлүүлэгч байгууллагын удирдлагатай хамтран ажиллах замаар үүссэн асуудлуудад зохих шийдлүүдийг тодорхойлж, байвал зохих хяналтуудыг тогтооход тусалдаг.

 

Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг салбар – эсвэл дотоод аудитын хэлтэстэй эсэхээс үл хамааран – БДО нь компани тус бүрийн хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгоно. Дэлхийн 152 улсын 1,300 гаруй оффис дахь мэргэжилтнүүдтэйгээр бид дараах дотоод аудитын үйлчилгээг санал болгодог:

  • Дотоод аудитын аутсорсинг
  • Дотоод аудитын ко-сорсинг
  • Дотоод аудитын хамтын ажиллагаа
  • Чанарын баталгаажуулалтын шалгалт
  • Процесс ба дотоод хяналтын консалтинг
  • Аудитын хорооны зөвлөх
  • Аудитын тогтмол мониторинг