Дотоод Аудит ба Эрсдэлийн Баталгаа
Эрсдэлийг удирдаж, стратеги, үйл ажиллагаагаа сайжруулж үнэ цэнэ нэмэх нь.
Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна.
Санхүү, эдийн засаг, хүрээлэн буй орчин, технологи, улс төр, нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн салбарт томоохон нөлөө үзүүлж байгаа тул үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхэд эдгээр өөрчлөлтүүдийг удирдаж сурах шаардлага үүсээд байна. Өөрчлөлт нь эрсдэлийг дагуулж ирдэг тул өөрчлөлт тус бүрд бэлтгэхэд маш хүндрэлтэй байдаг.
Дийлэнх бизнесүүд нийцэл болон дотоод хяналтдаа тогтмол хяналт тавьдаг хэдий ч хамгийн шилдгүүд нь эрсдэлийг удирдлагаа тогтмол нягтлан шалгаж байдаг. Эрсдэлийн удирдлагыг чанартай сайн хийснээр та компаниа ирээдүйд тулгарах эрсдэлээс хамгаалахаас гадна дараа дараагийн өөрчлөлтүүдийг сайн хүлээж авах чадвартай болгож байдаг.
Эрсдэл, дотоод хяналт болон засаглалыг амжилттай удирдсанаар бизнес нь стратеги, үйл ажиллагаагаа сайжруулж, шинэ боломжуудыг ашиглаж, эрсдэлийг саад биш харин боломж гэж ашиглаж эхэлдэг байна.
БДО-ын Эрсдэл ба Зөвлөх Үйлчилгээний мэргэжилтнүүд дотоод хяналт, эрсдэл, засаглалын чанарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бидэнтэй хамтран ажилласнаар та зөвхөн Аудитын Хороогоор дамжуулан Зөвлөлд баталгаажуулалт өгдөг бус, байгууллага даяар үнэ цэнэ нэмдэг дотоод аудитын үйлчилгээг бий болгох боломжтой болох юм.
Бид танд практикт нийцсэн, үр ашигтай байгууллагын эрсдэлийн удирдлагын шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэхэд тань тусалж чадна.
Харин корпорацийн засаглалын хувьд нэг загвар бүх компанид тохирдоггүй тул бид танай байгууллагын засаглалын шаардлагад нийцсэн загварыг боловсруулахад тусална.
Манай баг, хамт олон мөн хяналтыг баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг ба энэ үйлчилгээг авснаар эрсдэлийг үр дүнтэй удирдаж чадаж байгаа эсэхийг тодорхойлно.