СТОУС 9
СТОУС 9 ‘Санхүүгийн Хэрэглүүр’ мэдээлэл ба заавар
СТОУС 9-ийн талаар ойлголт авч, мөрдөхөд туслах зорилгоор бид олон төрлийн мэдээлэл, товхимлуудыг бэлтгэсэн.
СТОУС 9 'Санхүүгийн Хэрэглүүр'-ийн тухай ерөнхий ойлголт
СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр нь зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээр хязгаарлагдалгүйгээр бүх салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд нөлөөлнө. Стандартыг 2018 оны 1 сарын 1 эсвэл түүнээс хойш хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хэдий ч эрт мөрдөхийг зөвшөөрнө. СТОУС 9 нь НББОУС 39-ийг орлоно.
СТОУС 9 'Санхүүгийн Хэрэглүүр'-ийн гол шинж чанарууд:
- Ялгаатай хорогдуулсан өртөг болон бодит үнэ цэнэ бүхий санхүүгийн хэрэглүүрийн хэмжилтийн шинэ шаардлагууд
- Макро эдийн засгийн мэдээлэл болон ирээдүйд болох үйл явдлын таамаглалыг авч үзэхийг шаарддаг ирээдүйд чиглэсэн таамагласан гарзын үнэ цэнийн бууралтын загвар
- Эрсдэлийн удирдлагын аргачлалтай илүү сайн холбохын тулд хейджийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудын өөрчлөлт.
СТОУС 9-ийн товхимлууд
Доор дурдсан заавар, товхимлууд нь СТОУС 9 ба түүний гол шинж чанартай холбоотой хэрэгтэй мэдээлэл, заавраар хангана:
- СТОУС-ын Тойм – СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр
AСТОУС 9-ийн үндсэн шаардлагууд, үндсэн хэрэглээний зааврууд, тодорхойлолт зэргийг хураангуйлсан ‘гол мэдээллийн’ тойм.
- СТОУС-ын Практик Хэрэглээ – СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр
Энэ товхимолд СТОУС 9-ийн гол шинж чанаруудын хэрэглээний талаар практик мэдээлэл, жишээнүүд багтсан.
- Таны СТОУС-ын Мэдлэгт – СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр – Ангилал ба Хэмжилт
Энэхүү товхимолд СТОУС 9 (2014)-т багтсан санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийн ангилал болон хэмжилттэй холбоотой шаардлагуудыг НББОУС 39 Санхүүгийн Хэрэглүүр: Хүлээн Зөвшөөрөлт ба Хэмжилт болон СТОУС 9-ийн өмнөх хувилбарууд дахь шаардлагуудтай харьцуулсан.
- Таны СТОУС-ын Мэдлэгт – СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр – Санхүүгийн Хөрөнгийн Үнэ Цэнийн Бууралт
СТОУС 9-д заасан үнэ цэнийн бууралтын загварын тойм ба СТОУС 7-д заасан холбогдох тодруулгын шаардлагууд.
- Таны СТОУС-ын Мэдлэгт– СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр – Хейджийн Нягтлан Бодох Бүртгэл
Үүнд СТОУС 9-ийн дагуу шинээр нэвтрүүлсэн хейджийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудын хэрэглээ болон СТОУС 7-д заасан холбогдох тодруулгын шаардлагуудыг хамарсан.