• СТОУС 16

СТОУС 16

 

СТОУС 16 Түрээсийн мэдээлэл ба заавар

СТОУС 16 ба түүний хэрэглээг удирдахад танд болон таны бизнест дэмжлэг үзүүлэх зорилгоо зарим хэрэгтэй мэдээлэл, зааврыг БДО эрхлэн гаргасан.
 

Гол асуудал

СТОУС 16 Түрээс нь НББОУС 17, СТХ 15, СТХ 27 болон СТОУТХ 4-ийг орлох бөгөөд түрээслүүлэгч болон түрээслэгч талуудын түрээс хүлээн зөвшөөрөлт, хэмжилт, толилуулга ба тодруулгын зарчмуудыг тодорхойлсон. Энэхүү стандартыг 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хэдий ч СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлогыг мөрдөж байгаа бол эрт мөрдөхийг зөвшөөрнө.


 

Түрээслэгчид үзүүлэх нөлөө

СТОУС 16-ын дагуу түрээслэгч талын үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэсэн ангиллыг хүчингүй болгосон. Үүний оронд түрээслэгч тал СТОУС 16-ын хамрах хүрээнд багтсан бүх түрээсийг (богино хугацаа эвсэл бага дүнтэй тул чөлөөлөгдөх шалгуурыг хангасан түрээснээс бусад) хөрөнгийг ашиглах эрхээр, өр төлбөрийг ирээдүйн төлбөрүүдийг хорогдуулсан дүнгээр санхүүгийн байдлын тайланд тусгана.

Өмнө нь хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааны түрээсийн хувьд үйл ажиллагааны үр дүнд түрээсийн зардлаар бүртгэгдсэн нэгдсэн дүнг үйл ажиллагааны болон санхүүгийн бүрэлдэхүүнээр нь ангилна.

Нийт мөнгөн гүйлгээнд өөрчлөлт орохгүй хэдий ч үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг санхүүжилтийн мөнгөн гүйлгээнд, харин хүүгийн төлбөрийг үйл ажиллагааны эсвэл санхүүжилтийн мөнгөн гүйлгээнд оруулж болзошгүй тул мөнгөн гүйлгээний тайлан дахь шинжилгээнд өөрчлөлт орно. Харин НББОУС 17-ын дагуу үйл ажиллагааны түрээсийг бүхэлд нь үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд оруулдаг байсан.

 

Түрээслүүлэгчид үзүүлэх нөлөө

СТОУС 16 нь НББОУС 17-ын түрээслүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн шаардлагуудын дийлэнх хэсэгт нь өөрчлөлт оруулаагүй. Түрээслүүлэгч тал түрээсийг үйл ажиллагааны эсвэл санхүүгийн түрээс гэж ангилсан хэвээр байх ба хоёр төрлийн түрээсийг ялгаатай бүртгэнэ.



 

СТОУС 16 товхимлууд

  • СТОУС-ын Тойм – СТОУС 16 Түрээс
    СТОУС 16-ийн дагуу түрээслэгч болон түрээслүүлэгч талын  үндсэн шаардлагууд, гол хэрэглээний зааврууд, тодорхойлолт зэргийг хураангуйлсан ‘гол мэдээллийн’ тойм.
     
  • СТОУС Практикт - СТОУС 16 Түрээс
    Энэ зааварт СТОУС 16-гийн хамрах хүрээ болон түрээслэгч ба түрээслүүлэгч талуудаас шаардах нягтлан бодох бүртгэл, СТОУС 16-гийн практикт үзүүлэх нөлөө ба жишээнүүд багтсан.
     
  • Таны СТОУС-ын Мэдлэгт – СТОУС 16 Түрээс
    СТОУС 16-гийн шаардлагуудын тухай ерөнхий ойлголтоор хангана.