• СТОУС 15

СТОУС 15

 

СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлогын Тойм

СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого нь ‘5 алхамт загвар’ ашиглан орлогын шинэ, илүү дэлгэрэнгүй аргачлалыг нэвтрүүлсэн. Энэхүү стандарт нь одоо мөрдөгдөж буй хэд хэдэн ялгаатай стандартууд болон тайлбар бүхий нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг орлоно. СТОУС 15-ыг 2018 оны 1 сарын 1 эсвэл түүнээс хойших хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж эхлэх ба эрт мөрдөхийг зөвшөөрнө.

СТОУС 15-д илүү тодорхой, нарийн зааврууд багтсан тул олон аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд орлого хүлээн зөвшөөрөх хугацаа болон хэлбэрт өөрчлөлт орно. Зарим салбарт маш том нөлөө үзүүлэх тул СТОУС 15-руу шилжихдээ нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болно.

Шинэ стандартын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний хяналтыг харилцагчид шилжүүлсэн эсвэл шилжүүлэх үед борлуулагч тал орлого хүлээн зөвшөөрнө. Харин НББОУС 18-ын дагуу эрсдэл ба өгөөжийг шилжүүлсэн шинжилгээнд үндэслэн орлого хүлээн зөвшөөрдөг байсан бол энэ нь одоо хяналтыг шилжүүлсэн эсэхийг тодорхойлох үнэлгээг хийхэд ашиглах шалгууруудын нэг нь болж байгаа юм.


 

СТОУС 15 Заавар ба товхимлууд

Дараах заавар, товхимлууд СТОУС 15 ба түүний үндсэн шинж чанарын талаар хэрэгтэй мэдээллийг агуулсан:

  • СТОУС 15-ын товч танилцуулга 
    СТОУС 15-ыг хэрэгжүүлэх үед анхаарах гол нөлөө болон практик асуудлуудыг хөндсөн товч мэдээлэл.
     
  • СТОУС-ын Тойм – СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого
    СТОУС 15-ын 5 алхам тус бүрийн үндсэн шаардлагууд, үндсэн хэрэглээний зааврууд, тодорхойлолт зэргийг хураангуйлсан ‘гол мэдээллийн’ тойм.
     
  • СТОУС Практикт - СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого
    Энэхүү заавар нь СТОУС 15-ын 5 алхам тус бүрийг тайлбарлаж, СТОУС-ыг практикт ашиглах нөлөөг тайлбарласан. Энэхүү СТОУС Практикт товхимолд лиценз болон буцаах эрхтэй борлуулалт гэх мэт олон төрлийн тусгай хэсгүүдэд төвлөрснөөс гадна СТОУС 15-ын хэрэглээний жишээнүүд багтсан.
     
  • СТОУС Практикт – СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого: Шилжилт 
    СТОУС 15-руу шилжих хэд хэдэн хувилбарууд бий. Энэ товхимолд шилжилтийн хувилбаруудын талаар тайлбарлаж, эдгээр аргууд нь хоорондоо ямар ялгаатай болохыг жишээгээр тайлбарлан харуулсан. Үүнд мөн шилжилтийн үеийн тодруулгын шаардлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтсан.
     
  • Таны СТОУС-ын Мэдлэгт – СТОУС15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого – СТОУС ба АНУ-ын НХЗНББЗ-ын ялгаа
    СТОУС 15 болон АНУ-ын НХЗНББЗ-ийн үүнтэй дүйцэх Топик 606 хоорондын ялгааны шинжилгээ.
     
  • Салбарын тойм
    ​СТОУС 15-ын нөлөөг тоймлосон хэд хэдэн тойм мэдээллийг гаргасан: