СТОУС-ын Зөвлөх Үйлчилгээ
Нягтлан Бодох Бүртгэлийн Гурван Шинэ Стандартууд
Нягтлан бодох бүртгэлийн гурван шинэ стандартууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр санхүүгийн хэрэглүүрийн бүртгэл, орлого хүлээн зөвшөөрөлт болон түрээслэгч тал үйл ажиллагааны түрээсийг хэрхэн бүртгэхтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд санхүүгийн тайлагналд орно.
Эдгээр өөрчлөлтүүд нь 2018 ба 2019 онд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр салбар бүрд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад нөлөөлнө.
СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр
Шинэ стандартын үндсэн зорилго нь санхүүгийн хэрэглүүрийн нягтлан бодох бүртгэлийн хялбарчлах явдал юм. Ашгийн ба ашгийн бус байгууллага болон паблик секторт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бэлтгэдэг ерөнхий зорилготой санхүүгийн тайланд СТОУС 9-ийг мөрдөнө.
Энэхүү шинэ стандартыг мөнгө, худалдааны авлага, худалдааны өглөг, хувьцаагаарх хөрөнгө оруулалт гэх мэт санхүүгийн хэрэглүүрүүдэд мөрдөнө. СТОУС 9 нь санхүүгийн хэрэглүүрийн ангилал ба хэмжилт, үнэ цэнийн бууралтын гарзын хүлээн зөвшөөрөлт болон хеджийн нягтлан бодох бүртгэлийг мөрдөх шалгуурыг хангахтай холбоотой дүрмүүдэд томоохон өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ.
Хүчин төгөлдөр хэрэгжих хугацаа - 2019 оны 1 сарын 1 эсвэл түүнээс хойшхи хугацаанд заавал мөрдөнө.
Дэлгэрэнгүй унших: СТОУС 9 Санхүүгийн Хэрэглүүр
СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого
Шинэ стандартын үндсэн зарчим нь харилцагчид амласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлснээр аж ахуйн нэгж хүлээн авахаар тооцож буй төлбөрийг илтгэх дүнгээр орлого хүлээн зөвшөөрөх явдал юм.
Маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд хүлээн авсан нэхэмжлэхээр дүн нь орлого хүлээн зөвшөөрөх хандлагатай нь уялдахгүй тул энэхүү шинэ стандарт хэрэгжиж эхэлснээр орлого хүлээн зөвшөөрөлттэй холбоотой нарийн түвэгтэй асуудлууд өсөх хандлагатай юм.
Хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаа – 2018 оны 1 сарын 1 эсвэл түүнээс хойш заавал мөрдөнө.
Дэлгэрэнгүй унших: СТОУС 15 Харилцагчтай Байгуулсан Гэрээний Орлого
СТОУС 16 Түрээс
Түрээсийн шинэ стандартын дагуу түрээслэгч тал түрээсээ үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж ангилахаа больж, хамгийн бага дүнтэй түрээснүүдээс бусад бүх түрээсийг санхүүгийн байдлын тайланд хөрөнгө ашиглах эрх ба холбогдох түрээсийн өр төлбөр гэж бүртгэхийг шаардах болсон. Үйл ажиллагааны түрээсийн зардлыг хөрөнгө ашиглах эрхийн хорогдуулалтын зардлаар орлон санхүүгийн зардал гэж бүртгэнэ.
Хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаа – 2019 оны 1 сарын 1 эсвэл түүнээс хойш заавал мөрдөнө.
Дэлгэрэнгүй унших: СТОУС 16 Түрээс