Санхүүгийн Тайлангийн Аудит
Таны хэрэгцээнд тохируулсан аудитын үйлчилгээ.
Чанартай аудитын үйлчилгээ нь үнэ цэн нэмэхээс гадна байгууллагад тулгарсан эрсдэлүүдийг бууруулдаг. Бид санхүүгийн тайлагналын олон төрлийн нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд үйлчлүүлэгчдэдээ тусалсаар ирсэн. Дэлхийн хамгийн том нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний сүлжээний нэг болох БДО нь нарийн түвэгтэй арга зүйн асуудлуудыг шийдвэрлэх хангалттай нөөц боломжтойгоос гадна өөрийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажилладаг.
Бид санхүүгийн тайлагналтай холбоотой олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
Аудитын технологи
Аудитын үйлчилгээний чанарыг улам сайжруулахын тулд бид шаардлагатай технологиудад хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна. Ахисан түвшний дата аналитик ашигласнаар санхүүгийн мэдээллийг илүү хурдан хугацаанд, үр өгөөжтэй хэлбэрээр боловсруулах боломжтой болсон. Ингэснээр үйлчилгээний өртөг буурахаас гадна үйлчлүүлэгчдийг илүү үнэ цэнэ бүхий мэдээллээр хангаж чаддаг.
Глобал сүлжээ
Манай баг, хамт олон таны бизнесийн үйл ажиллагаа явуулдаг салбаруудын талаар нарийн сайн ойлголттой байдаг бөгөөд хэрэв та олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг бол БДО Глобал Сүлжээн дэх аудитын эксперт, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бид дэлхийн хаана ч танд хүрч ажиллах боломжтой юм.