БДО Майкрософттой хамтран ажиллахаар болсон гэдгээ зарлалаа

2016-09-30

Мэдээллийг БДО Глобал-аас авав.

----------

Аудит, нягтлан бодох бүртгэл, татвар ба зөвлөх үйлчилгээний хамгийн шинэлэг олон улсын сүлжээний нэг болох БДО нь үйлчлүүлэгчдийн бизнесийн дижитал шинэчлэлийг нэмэгдүүлэхээр Майкрософттой хамтран технологи, үйлчилгээ үзүүлэхээр болсон гэдгээ зарлахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь одоогийн дижитал шинэчлэлийн эрин зуунд БДО нь тэргүүлэгч юм гэдгийг батлан харуулах болно. Майкрософттой хамтран ажилласнаар БДО-ын мэргэжилтнүүд үйлчлүүлэгчиддээ үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэхээс гадна тэдний дотоод үр өгөөжит байдал, аудитын болон зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулах болно. БДО нь Майкрософттой хамтарснаар ирээдүйн дижитал ертөнцийг тодорхойлохоос гадна үйлчилгээ үзүүлдэг бүх салбар, аж ахуйн нэгжүүдэд онцгой үйлчилгээ үзүүлэх боломж бий болох юм.

Дэлхий даяарх 157 улс оронд байрлах үйлчлүүлэгчдэд шинэлэг, дижиталд төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх одоогийн болон шинэ арга замыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү шинэ глобал гэрээ нь дараах гурван гол хэсгүүдийг хамрана:

1. Дижитал харилцаа: Microsoft Azure орчинд суурилсан БДО-ын тэргүүлэгч глобал портал нь үйлчлүүлэгчийн дижитал туршлага ба үйлчилгээний ажлын урсгалыг сайжруулж, үйлчлүүлэгчийн харилцааг орон нутагт болон дэлхий дахинд дэмжих болно.

2. Үр өгөөжит байдал ба чанар: БДО-ын аудитын хэрэгслийн шинэчлэгдсэн хувилбарыг дэмжинэ. Шинэ технологи нэвтрүүлснээр энэхүү программыг БДО мэргэжилтнүүд ба тэдний үйлчлүүлэгчид илүү олон арга замаар аудитын явцад төвлөрүүлэх боломжтой болно. Мөн Microsoft Azure болон Cortana Intelligence Suite гэх мэт үйлчилгээнд суурилсан BDO Advantage хэмээх БДО-ын мэдээллийн шинжилгээний хэрэгсэл нь эрсдэлийг илүү сайн ойлгож, хариу үзүүлэх боломжийг БДО-д олгосноор аудитын туршлагыг илүү сайжруулна. Дотоод ба хөндлөнгийн мэдээг илүү нарийн шинжилснээр үйлчлүүлэгчдэд илүү нарийн зөвлөгөө өгөх боломжтой болно.

3. Ирээдүйн үндэс: Үйлчлүүлэгчдэд хамгийн орчин үеийн, аюулгүй цахим НББ-ийн үйлчилгээ үзүүлэхээр БДО нь дэлхийн гол цахим НББ-ийн систем хангагчтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Microsoft NAV нь энэ зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл болох юм. BDO Cloud Accounting нь бүх БДО пүүсүүдэд глобал нөөцөөр хангах ба тэдний үйлчилгээг илүү уян хатан болгоно.

Мартин ван Роекел, БДО-ын Глобал Гүйцэтгэх Захирал, нь мэргэжлийн үйлчилгээний салбар байнга хувьсан өөрчлөгдөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч энэхүү хамтын ажиллагааг таатай хүлээн авч байна: “Майкрософттой хамтрах энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь БДО Гишүүн Пүүсүүдэд үйлчлүүлэгчдийнхээ талаарх мэдлэгээ илүү гүнзгийрүүлж тэдэнд санхүүгийн болон үйл ажиллагааы хувьд хүчтэй мэдээлэл өгөх боломжоор хангаж буй юм.БДО Глобал МТ-ийн зорилт бол мэргэжилдээ үр өгөөжтэй ажиллах, шинэлэг өөрчлөлтийг танилцуулж үйлчлүүлэгчдийн амжилтад хувь нэмэр оруулж, зорилгоо биелүүлэхэд нь туслах шинэлэг санаагаар хангах замаар БДО-ын үйлчлүүлэгчдийг дэмжих явдал юм.”

Макс Лонг, Майкрософт Корпораци, Корпорацийн Дэд Ерөнхийлөгч Enterprise Global Delivery: “Дэлхий дахинд бизнесүүд дижитал өөрчлөлтийг хиж байна. Бид БДО-ын үйлчлүүлэгчдэд тэргүүлэгч технологи, мэдээ мэдээллээр хангах үзэл баримтлал, хэрэгслийг боловсруулахаар хамтран ажиллаж болсондоо таатай байна.”

----------

Дэлгэрэнгүй мэдээлэл: http://bit.ly/2cLYMpb