• БДО Хорайзонс 2016 - Дугаар 3
Нийтлэл:

БДО Хорайзонс 2016 - Дугаар 3

2016-08-23

Мэдээллийг BDO Global-аас авав.

----------

Дэлхий дахиныг хамарсан 17 томоохон бүс нутгууд болон тодорхой секторуудыг хамарсан дунд зах зээл дэх Нэгтгэл ба Худалдан Авалтын үйл ажиллагааг судалсны үндсэнд гаргасан 2016 оны 3 дахь улирдлын тайланг толилуулж байгаадаа бид баяртай байна. Хорайзонсын энэ дугаарыг Бразил дахь БДО-ын баг бэлтгэсэн. Рил 2016 Олимп зохион байгуулж буй энэхүү улс Бразилийн эдийн засгийн бусад хэсгүүдийг онцлж, тухайн улс дахь хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулахыг хүссэн юм. Бидний  таамагласны дагуу энэ жилийн 2-р удирлын дундаж зах зээлийн нэгтгэл ба худалдан авалт 2014 эсвэл 2015 оны түвшинд хүрээгүй хэдий ч 2016 оны 1-р улирлынхыг давж чадсан юм. БДО ХОРАЙЗОНСын энэ дугаарт бид эдгээр хандлагуудын үндэс болсон хүчин зүйлсийг онцолсон. Бидний шинжилгээ 17 бүс нутаг болон 8 салбарт хуваагдсан ба зах зээлд юу болож байгаа талаар болон хэрхэн өөрчлөгдөх магадлалтай талаар гүнзгий ойлголт олгох зорилготой юм. Бид 20 сая ам доллараас 500 сая ам долларын гүйлгээг хамарсан нэгтгэл ба худалдан авалтын дундаж зах зээлд төвлөрдөг. Та худалдан авах эсвэл борлуулах талд байгаа эсвэл хамгийн сүүлийн үеийн боломжуудын талаар мэдээлэлтэй байхыг хүсэж байгаа эсэхээс үл хамааран БДО ХОРАЙЗОНС нь хөрөнгө оруулалт хаашаа, яагаад, ямар арга замаар хийгдэж байгаа талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгөхөөс гадна таны дундаж зах зээлийн талаарх мэдлэгийг зузаатгаж өгөх юм.