• БДО Олон Улсын Бизнесийн Компас 2016
Нийтлэл:

БДО Олон Улсын Бизнесийн Компас 2016

2016-09-30

Мэдээллийн эх хувийг BDO Germany-аас авав.

----------

БДО ОЛОН УЛСЫН БИЗНЕСИЙН КОМПАСЫН ТАЛААР

БДО Олон Улсын Бизнесийн Компасыг Олон Улсын Эдийн Засгийн Хамбург Институттай хамтран 2012 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд 2016 онд 5 дахь дугаараа гаргаж байна.

Ихэнх компаниуд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг хүсдэг. Энэ нь маш том алхам бөгөөд их хэмжээний боломжуудыг бий болгодог хэдий ч хугацаа шаардсан, зардал ихтэй анхааралтай үнэлгээ хийхийг шаарддаг өндөр эрсдэл дагуулдаг. БДО Компас нь тодорхой улс ба бүс нутаг дахь нийгэм ба эдийн засгийн ерөнхий хөгжлийг үнэлж, хөрөнгө оруулалтын боломжоор нь улс орнуудыг жагсаах боломжийг бий болгодог онцгой вэб хэрэгсэл юм. Компасыг иж бүрэн Тайлан болон Тойм хэлбэрээр PDF хэлбэрээр татан авах боломжтой.

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг эсвэл явуулахаар төлөвлөж буй компаниудад маш хэрэгтэй мэдээ мэдээллүүд БДО Компаст багтсан байдаг. Дэлхийн 174 улс орны ерөнхий ангилал, боломжит зах зээл эсвэл үйлдвэрлэлийн байршлын тохиромжтой байдлаар улс орон тус бүрийг үнэлэх боломжоор хангахаас гадна БДО Компас нь хоёр улсыг ижил хугацаанд эсвэл өмнөх жилтэй нь харьцуулах боломжийг бий болгодог вэб хэрэгсэл юм.