• 2016 БДО Глобал Энерги Дундаж Зах Зээлийн Хяналт
Нийтлэл:

2016 БДО Глобал Энерги Дундаж Зах Зээлийн Хяналт

2016-09-30

Мэдээллийг BDO Global-аас авав.

----------

ДУНДАЖ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЭНЕРГИЙН КОМПАНИУД 

2016 БДО Глобал Энерги Дундаж Зах Зээлийн Хяналт нь 37 улсын дундаж зах зээлд нээлттэй арилжаа хийдэг 304 газрын тосны болон байгалийн хийн компаниудын тайлагнасан мэдээлэл болон 2010-2015 оны олон улсын хөрөнгийн биржийн санхүүгийн мэдээллийг шалгаж, шинжилсэн. Энэхүү шинжилгээнд багтсан компаниуд нийт 1.5 тэр бум ам. долларын орлоготой, дунджаар нэг компани 67.6 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Дийлэнх компаниуд Австрали, Канад, Англи ба АНУ-ын хөрөнгийн биржид арилжаа хийдэг. Бүх мэдээллийг S&P Capital IQ-аар дамжуулан авсан.

 

Дэлхийд тэргүүлэгч НББ ба зөвлөх үйлчилгээний пүүс болох БДО-ын хийсэн шинэ судалгаанаас харахад 2014-2015 онд дундаж зах зээл дэх газрын тос ба байгалийн хийн компаниудын зах зээлийн дундаж хязгаар 219 сая ам. доллараас 91 сая ам. доллар болж 58 хувиар буурсан байна. Мөн үнэ-орлогын харьцаа ч орлоготойгоо нэгэн адил огцом буурчээ. 2010 онд 25.6, өмнөх жилд 12.4 байсан үнэ-орлогын харьцаа энэ жил 6.4 болж буурсан байна.
 

"Дундаж зэх зээл нь олон улсын энергийн салбарын өсөлтөөс хамааралтай байсан бөгөөд салбарын төвлөрлийг бууруулж, баялагийг гол экспортлогч орнуудаас тэлж дэлхий даяар түгээх болсон" гэж БДО-ын Байгалийн Нөөцийн салбарын бүлгийн Глобал Удирдагч Чарлз Девурст хэлсэн байна. "Гэвч сүүлийн 10 жилийн огцом өсөлт нь удаан үргэлжлэх магадлал багатай байсан бөгөөд  ихэнх хүмүүс энергийн салбарын онцлог шинж бол огцом өсөлт, уналт гэдгийг мартсан байна. Харин одоо газрын тосны үнэ бууснаар бид дахин чиглүүлж, дахин үнэлж, дахин боловсруулахад тохиромжтой цаг үед ирээд байна."