• Салбар

Санхүүгийн Үйлчилгээ

Санхүүгийн Үйлчилгээ

Санхүүгийн үйлчилгээний салбар нь хүчтэй өрсөлдөөн, урьд нь байгаагүй эдийн засгийн давалгаа болон хэрэглэгчдийн хүсэл, шаардлагын үр дүнд өсөн хөгжиж байна.

БДО ХХК нь хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагыг ойлгож, тэдгээрт нийцсэн, иж бүрэн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхээр зорьж байна. Манай БДО олон улсын сүлжээ нь нийт 154 оронд, ойролцоогоор 1,300 оффисийн нийт 60,000 гаруй хүмүүсд санхүүгийн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Манай байгууллагаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон улсын томоохон компаниудаас эхлээд шинээр бий болсон болон шинийг санаачлагч брендүүд зэрэг харилцан адилгүй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ авч байна. Бид иж бүрэн аудитын үйлчилгээ, татвар болон тусгай эрсдэл мөн доор дурдсан чиглэлээр зөвлөх үйлчилгээг хүргэж байна. Үүнд:

  • Хөрөнгийн менежмент
  • Банк болон Санхүү
  • Хөрөнгийн Зах Зээл
  • Даатгал
  • Технологийн эрсдэл

Төрийн ба Паблик Сектор

Төрийн ба Паблик Сектор

Төрийн удирдлагуудад бага хөрөнгөөр их зүйл хийж бүтээх хэрэгтэй гэсэн дарамт шахалт нэмэгдсэнээр шинэ дүрэм журам, үйл ажиллагааны арга замууд нэн тэргүүнд тавигдах болсон. Өнөөдрийн байдлаар засгийн газрын үйл ажиллагаанд төрийн аж ахуйн нэгжүүд, бизнесийн нэгжүүд, засаглалын болон эзэмшлийн асуудлууд гол үүрэг гүйцэтгэж байна.

БДО нийтийн салбарт хамтран ажиллах шинэ арга хандлагыг санал болгодог. Бид нийтийн салбарт тохирсон урьдчилан хэлэлцсэн, шинэчлэн сайжруулсан шийдлүүд болон практикаар хангахын тулд засгийн газартай хамтарсан хамтын ажиллагаандаа бие даасан үзэл баримтлалыг бий болгодог. 

БДО төсвийн шаардлага, хууль эрх зүйн болон төрийн бодлогын орчиндах төрийн болон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааны ялгаатай хэрэгцээнүүдийг ойлгоход мэргэшдэг. Гол асуудлууд нь:

  • Агентлагийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх
  • Үйлчлүүлэгчийн хүн ам зүйн болон газар зүйн өөрчлөлтөнд үндэслэх ба ажиллах хүчний насжилт
  • Корпорацийн мэдлэгийн  бууралт болон бусад зохион байгуулалтын шинэчлэлийн  удаашралын нөлөөлөл
  • Төсвийн үйл явцын нарийн  үнэлгээ.

БДО-н төрийн болон нийтийн салбарын практик засгийн газрын олон түвшинд (үүнд стратеги болон шинэчлэлийн шийдлүүдийг хангах арвин туршлагатай бүс нутгийн, мужийн болон орон нутгийн) үйлчлүүлэгчдэд үйлчилдэг. Хязгаарлагдмал нөөцийг зохицуулахад тохирсон стратегийн болон хэрэгжүүлэлтийн практикийн шийдлүүдийг хөгжүүлэхэд засгийн газрын удирдлагад бид тусалдаг.

Манай мэргэжилтнүүд мөн тээвэр болон дэд бүтцийг оруулсан нийтийн салбарын бүхий л цар хүрээг хангах арвин туршлагатай. Манай үйлчилгээнд:

Санхүүгийн тайлан

  • Audit readiness Аудит
  • Техникийн нягтлан бодох бүртгэл
  • Санхүүгийн тайлан бэлтгэх аутсорсинг

Татвар

  • Эрсдэл
  • Шууд бус татвар
  • Аж ахуйн нэгжийн татвар

Зөвлөх үйлчилгээ

  • Бизнесийн нөхцөл боломжийн судалгаа
  • Өртөг, үнийн болон бенчмаркийн хяналт
  • Санхүүгийн болон эдийн засгийн загварчлал
  • Санхүүгийн үнэлгээ
  • Дэд бүтцийн өртгийн хяналт
  • Дотоод аудит
  • Эрсдэлийн менежмент
  • Засаглалын зөвлөгөө
  • Байгууллага болон бизнесийн өргөжүүлэлтийн хяналт
  • Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан сургах
  • Гүйцэтгэл болон нөөцийн хяналт
  • Бодлогын үнэлгээ
  • Шударга аудит

Ашигт Малтмал

Ашигт Малтмал

Түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хүрээлэн буй орчны асуудал үргэлжлэн анхаарал татахын хэрээр ашигт малтмалын үйлдвэрлэлд хэзээ хэзээнээс илүү дарамт шахалт тулгарч байна.  Ашигт малтмалын үйүл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад  бизнесээ  хөгжүүлэх, үр ашигтайгаар удирдахад туслах болон дээрхи асуудлуудад зөвлөгөө өгч чиглүүлэх мэргэжилтнүүд хэрэгтэй.

БДО- н ашигт малтмал байгалийн нөөцийн баг нь хийн болон нефтийн төвүүд мөн дэлхий дээрх  уул уурхайн бүхий л нөөцийг  эх орондоо болон гадаад  иж бүрнээр нь газрыг гадаргууг ашиглахад тань туслах аж үйлдвэрийн арвин туршлагатай.  Бид уул уурхай, газрын тос болон хийн үйлдвэрлэлийн бүхий л сегментэд бизнесийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай.

Манай баг мэргэжил бүрээр мэргэшсэн хүмүүсээс бүрддэг. Мөн уламжлалт аудит, татвар болон бизнесийн зөвлөгөөнөөс гадна Монгол улсад болон дэлхий даяар технологийн асуудал, эрсдлийн удирдлага, орлого хүлээн зөвшөөрөлт, ажил гүйлгээний бүртгэл гэх мэт бүхий л асуудлуудыг хамарсан цогц зөвлөгөө өгнө.

Хүнс, Хөдөө Аж Ахуй

Хүнс, Хөдөө Аж Ахуй

Манай хүнсний болон Хөдөө Аж Ахуйн бизнесийн баг өдөр бүр л бизнесийн лидерүүдтэй уулзаж үйл ажиллагааны тулгамдаж буй асуудал болон хэрхэн илүү сайн шийдвэр гаргах талаар ярилцдаг.

Хөдөө Аж Ахуйн бүхий л бизнес нь янз бүрийн асуудлуудтай тулгарч байдаг. Магадгүй та бизнесийн загвараа нарийн төлөвлөх, засгийн газрын дэмжлэгт орох, экспортын зах зээл дээр гаргахаар бизнесийн өсөлтөө удирдахад төвлөрч байгаа байх.  Тэгвэл таны бизнесийн үе шатыг БДО дээд зэргээр өсгөж, бэрхшээлийг давхад тань дэмжиж чадна.

БДО нь үйлдвэрлэгчээс жижиглэн худалдаачин болон бүхийл Хүнс ба Хөдөө Аж Ахуйн бизнесийн өргөн цар хүрээг хамран ажилладаг.  Бид өөрсдийн нөлөө бүхий  дадлага туршлага дээр тулгуурлан таны бизнесийн  үйл ажиллагааг хамгийн дээд цэгт нь хүртэл өсгөх шийдвэр гаргахад тань туслах, мөн стратегийн зөвлөгөөгөөр хангана..

Ашгийн Бус Байгууллага

Ашгийн Бус Байгууллага

БДО нь ашигийн бус салбарт олон жил ажилласан дадлага туршлагаараа энэ салбарын аудит, татвар, зөвлөх үйлчилгээний шаардлагуудыг маш сайн мэддэг. Бид ашгийн бус байгууллага нь бат бөх харилцаа холбоон дээр үндэслэгдсэн гэдгийг мэднэ.

Манай дадлага туршлагатай ашигийн бус байгууллагын баг үйл ажиллагааны гүйцэтгэлээ сайжруулахын тулд зардлын үр ашигт аргыг боловсруулан таньтай хамтран ажилладаг.

Бид батлагдсан үр дүнд хүргэхийн тулд ашгийн бус салбарт нөлөөлдөг асуудлын мэдлэгтээ тулгуурлан танай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, тасралтгүй ойлголтыг хөгжүүлэхэд цагаа зарцуулна. Таныг үйл ажиллагаагаа удирдан явуулахад тань бид доорхи зүйлсээр тусалж чадна:

  • Гол бизнесийн асуудлууд
  • Татварын чөлөөлөлт ба хөнгөлөлт
  • Стратегийн бизнес төлөвлөгөө
  • Цалингийн шийдвэрлэл
  • Ашигийн бус салбарын эрсдлийг тодорхойлох
  • Мэдээллтийн технологийн стратеги болон дэд бүтэц
  • Төслийн менежментийн хэрэгжилт
  • Санхүүийн тайлан болон хууль дүрэм журмын мөрдөлт

Бид ашигийн бус байгууллагын олон төрөл байдгийг мэднэ. Жишээлбэл боловсролын байгууллага, буяны байгууллага, эрүүл мэнд, спорт, олон нийтийн клуб гэх мэт. Бид танай байгууллагын өвөрмөц хэрэгцээ, бэрхшээл болон боломж, онцлогт тохирсон зөвлөгөө өгнө.

Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

БДО нь өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн байгууллагуудад тулгараад байгаа бэрхшээлүүд маш сайн мэддэг ба үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээнд  тохирсон нэгдсэн үйлчилгээг санал болгодог.  Бид таны бизнест тулгараад байгаа маш олон асуудлуудыг шийдэхэд тань тусалж чадна.  Бид үйлдвэрлэлийн зах зээлд тулгараад байгаа нягтлан бодох бүртгэлийн асуудлуудад маш сайн туршлагажсан мөн хөрвөх чадварын асуудлаас хөдөлмөрийн зардал хүртэлх таны үйл ажиллагаа явуулдаг бүхийл цар хүрээндэх асуудлуудад тань тусалдаг.   

Үл Хөдлөх Хөрөнгө, Барилга

Үл Хөдлөх Хөрөнгө, Барилга

Өнөөдрийн байдлаар барилгын салбар болон үл хөдлөх хөрөнгийн салбарт орчин үеийн чиг хандлагууд нь шилжиж байна. Компаниуд өмнөх жилүүдэд өөрийн уламжлалт санхүүдээ найддаг байсан бол өнөөдөр олон улсын болон хувийн хөрөнгө оруулагч нараас төслийн санхүүжилтыг авах бүрэн боломжтой болсон. Үүнээс гадна нар, салхи, байгалийн хий гэх мэт эрчим хүчний эх үүсвэрүүд их хэмжээгээр хөгжиж байна. Үүний үр дүн барилгын үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгийн салбарт олон боломжууд бий болсоор байна. 

БДО – н үл хөдлөх хөрөнгө болон барилгын практикийн мэргэжилтнүүд энэ салбарт тулгараад байгаа өөрчлөлт болон ширүүн тэмцэл, үнийн өсөлтөөс өрийн бичиг болон даатгалын асуудлууд хүртэлх бүхий л бэрхшээлүүдийг маш сайн мэддэг. Уламжлалт аудит, татвар болон зөвлөх үйлчилгээнээс гадна БДО нь үйлчлүүлэгч нартаа дээрхи асуудлуудыг удирдах болон ашигт байдлын шинжилгээ, гэрээний даган мөрдөлт, өр төлбөр, зээлийн чадвар мөн түүнчлэн нэмэгдэл зардлын шинжилгээдахь үйл ажиллагаанд тань хүртэл тусалж чадна.

 Технологи, Хэвлэл Мэдээлэл, Харилцаа Холбоо

Технологи, Хэвлэл Мэдээлэл, Харилцаа Холбоо

Шинэчлэл бол мэдээллийн технологи (програм хангамж, техник хангамж) хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээ болон харилцаа холбоог хамарсан төрөл бүрийн технологийн үйлдвэрлэлийн амжилтанд хүрэх үндэс нь юм.  Яг одоо БДО тантай хамт хөгжихөд бэлэн байна.

БДО—н технологийн мэргэжилтнүүд үйлдвэрлэлд нөлөөлөлдөг янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэх дэлхий дээрхи харилцагч нартаа туслах  арвин туршлагатай. Бидний арга хандлага нь үйлдвэрийн хурдацтай өөрчлөлтийн шинж чанарыг тусгадаг. Бид доорхи болон бусад зүйлсэд таныг чиглүүлэх болно:

  • Нэгтгэл ба худалдан авалт
  • IPO гаргах үйлчилгээ
  • Татварын төлөвлөлт ба зөвлөх
  • Судалгаа ба хөгжүүлэлт
  • Цалингийн багц үйлчилгээ
  • Трансфер прайс
  • Тусгай зөвшөөрөл олгох гэрээ
  • Санхүүгийн тайлан ба хууль дүрэм журмын асуудлууд
  • Эрсдлийн зөвлөгөө
  • Хууль зүйн үйлчилгээ