• БДО Түүх

БДО Түүх

БДО нь аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ юм. БДО-ийн дэлхий даяарх 60,000 гаруй ажилчид дэлхийн  152 орон дахь 1328 салбар оффисоороо дамжуулан харилцагчидтайгаа хамтран ажиллаж, хүч чадал сорьсон, ёс зүйтэй, практикийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

 

БДО сүлжээ нь 1963 онд мэдлэг туршлагаа солилцон, өргөжүүлж харилцагчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд Их Британий Нэгдсэн Вант Улс, Голланд, Герман, Америкийн Нэгдсэн Улс болон Канадын байгууллагууд нэгдсэнээр анх үүсгэн байгуулагдсан юм. БДО нь Бейндер Дикер Отте & Ко гэж нэрээ солихоос өмнө 1973 он хүртэл бид Бейндер Сайдман Интернэйшнл гэдэг нэрээр дэлхийд танигдсан.

БДО-ийн Монгол дахь оффис 2012 оны 12 сард Улаанбаатар хотноо БДО Монгол Нэртэйгээр Монгол улсын аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний салбарт  15 жилийн туршлагатай Итгэлт Аудит ХХК-ийн суурин дээр үүсгэн байгуулагдсан. Манай компани нь чиглэл чиглэлээр мэргэшсэн зэрэг, цолтой 2 партнер, 40 орчим мэргэжилтнүүд бүхий чадварлаг багийн шилдэг туршлага, мэдлэгээр дамжуулан үйлчлүүлэгчдийн бизнесийг дэмжин туслаж ажилладаг. Бид үйлчлүүлэгчидтэй илүү ойр дотно харилцахыг эрхэмлэж, тэдэнд тулгарсан асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэхэд нь туслан ажилладаг.

 

Бид бүх харилцагчиддаа байнга өөрчлөгдөж байдаг эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлыг амжилттай даван туулахад нь дээд зэргийн үйлчилгээг тогтвортой үзүүлэх замаар дэмжин ажилладаг. Энэ нь бидэнд зах зээлд эзлэх байр сууриа мэдэгдэхүйц өсгөх боломж олгож, улмаар дэлхийн зах зээлд олон улсын нэгдсэн сүлжээ хэмээн хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болох юм.