• Үнэлгээ

Үнэлгээ

Үнэлгээ бол томъёо ашиглаад л шийддэг асуудал биш юм: Тодорхойлолт тус бүр нь онцлог хүчин зүйлсэд үндэслэдэг - санхүүжилт, бизнесийн загвар, худалдан авалт, дахин зохион байгуулалт, амжилтын төлөвлөгөө - ба салбарын талаар гүнзгий ойлголт шаарддаг. 

БДО-ын Үнэлгээний Үйлчилгээний баг нь үнэлгээний онолын болон хэрэглээнд туршлагажсан, ур чадвартай мэргэжилтнүүдээс бүрддэг.

Манай үнэлгээ нь ажил гүйлгээ, хууль зохицуулалтын даган мөрдөлт, стратегийн чиглэл ба өр төлбөрийн хүрээнд мэргэшсэн. Бид жижиг дунд аж ахуйн нэгжээс хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн корпораци хүртэлх бүх төрлийн бизнесүүдэд үйлчилгээ үзүүлсэн туршлагатай. Манай баг том, нарийн төвөгтэй үнэлгээ хийх зохион байгуулалт, туршлагатайгаас гадна үйлчлүүлэгч бүрт онцгой үйлчилгээ үзүүлэхэд төвлөрдөг. Бид зөвхөн гэрээт ажил гүйцэтгэх хэмжээнд бус мөн үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн талаар ойлголт цуглуулахад хангалттай хугацаа зарцуулдаг.

Манай үнэлгээний үйлчилгээнд:

  • Бодит үнэ цэнийн үнэлгээ
  • Бизнесийн үнэлгээ ба шинжилгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
  • Биет бус хөрөнгө ба оюуны өмчийн үнэлгээ
  • Санхүүгийн тайлагнал ба гүүдвиллийн үнэ цэнийн бууралтын шинжилгээ
  • Үнэлгээний зөвлөх үйлчилгээ