• Корпорацийн Санхүү

Корпорацийн Санхүү

 

БДО-ын Корпорацийн Санхүүгийн баг 80 улсад 2,000 гаруй мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ба тив болгонд өөрийн гэсэн төлөөлөгчтэй байна. Энэхүү олон улсын байр суурь нь дэлхийн гол арилжааны болон санхүүгийн төвүүдэд томоохон төлөөллөөр хангаж байна. Манай Монголын мэргэжилтнүүд энэхүү олон улсын сүлжээний нэгэн хэсэг юм.

БДО-тэй хамтран ажилласнаар та БДО-ын дотоод туршлага ба мэдлэгээс дэмжлэг авахаас гадна глобал боломж ба нөөцөөс өгөөж хүртэх боломжтой болох юм. Бид Монгол дахь болон дэлхий даяарх боломжуудыг тодорхойлж, ашиглахад тань тус болно.

Бид жижиг, дунд, том ААН-үүдтэй хамтран ажилладаг ба эдгээр харилцааг хэрэгжүүлэхэд юу шаардлагатай байдаг гэдгийг сайн мэднэ. Түргэн шуурхай хариу, өндөр чанартай ажил, практикт нийцсэн арга хандлага болон Монголын ба олон улсын Корпорацийн Санхүүгийн салбар ба соёлын талаарх гүнзгий мэдлэг - БДО-тэй хамтран ажилласнаар та бүхэн үүнийг хүртэнэ.